Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргаа өнөөдөр хамгаална

2010 оны 06-р сарын 04 Нийтэлсэн Баасан
“World Boxing Union” холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв өнөөдөр дэлхийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа хийхээр болжээ.
 Дэлгэрэнгүй»
Энэ зун сүүлийн 30 жил болоогүй цаг агаарын үзэгдэл болж хэт халалтын улмаас Европт хэдэн зуун хүн амиа алдах тухай дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах болов. Энэ мэдээг манайхан цочир хүлээн авч зуны халууныг төсөөлөн халшрах боллоо. Энэ талаар Байгаль орчны гавъяат ажилтан, цаг уурч Л.Нацагдоржтой ярилцлаа.
 Дэлгэрэнгүй»
2008 оны Азийн аварга шалгаруулах хүүхдийн наадмын хүрэл медаль, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2010 оны Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн МУГТ Н.Төгсцогттой хүсэл мөрөөдөл, гэр бүл, эмэгтэй хүнийг  хэрхэн боддог бодлынх нь талаар ярилцсан юм.
 Дэлгэрэнгүй»
Монгол төрийн мөнгөний бодлогыг атгагч төв банкны үйл ажиллагаа нэг л үхээнц, сул дорой, удирдлагын менежмент муутай болсон нь даржин эдийн засагтай нийлээд айсуй хямралд шууд гараа өргөн бууж өгч буй дүр зураг харагдах боллоо. Банкны тухай хууль батлуулж авснаа аймаар том ажил амжуулчихлаа гээд байсан. Өнөөх нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчихээд байна.  Монголбанкны өнөөдөр хийж байгаа ажил нь валютын дуудлага худалдаа. Түүгээрээ арилжаа хийхээ ч больж ор нэр төдий ажил болон хувирсан. Төрийн банк, Хөгжлийн банк гэхчлэн шинэ банкуудын асуудлаар толгой эргүүлж байгаад ар хударгаар нь”Анод”-ыг гэм зэмгүй өнгөрүүлээд зогсохгүй, араар нь нэлээн хэдэн банкийг тавиад туух мэх хэрэглээд байна уу гэсэн хардлага ч төрөх боллоо.
 Дэлгэрэнгүй»

Монгол Улсын спортын гавьяатууд

2010 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Баасан
Монголын спортын гавъяатуудыг та бүхэнд толилуулж байна.
 Дэлгэрэнгүй»

“iD” брэнд шилдэг санаачлагаар шалгарлаа.

2010 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Баасан
Жил бүр зохион байгуулагдаж мэдээлэл технологийн салбарын хөгжлийг нэг дороос харьцуулан харах боломжийг олгохын зэрэгцээ, тухайн салбарт тэргүүлэгчдийг тодруулдаг “ICT EXPO 2010” энэ сарын 15-17-ны хооронд болж өнгөрлөө.
 Дэлгэрэнгүй»

Монгол Улсын шатрын шилдэг мастерууд

2010 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Баасан
Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд тахалж байгаа шатарчдаараа Монголын ард түмэн үргэлж бахархаж байдаг. Монголын шатарчид үеийн үед дэлхийд данстай байсан төдийгүй сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчид үнэмлэхүй амжилт гаргасаар байгаа нь Монгол Улс шатрын өлгий нутаг юм гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байгаа юм.
 Дэлгэрэнгүй»
2010 оны 05-р сарын 12-16 ны өдрүүдэд Их мастер, МУГТ Базарын Хатанбаатарын нэрэмжит тэмцээн Ирээдүй цогцолбор сургууль дээр амжилттай явагдаж өнгөрсөн билээ. Энэ тэмцээн тамирчдын рейтингээс хамараан А, Б, С гэсэн 3 ангиллаар явагдсан бөгөөд А ангилалд 2100-аас дээш дотоодын рейтингтэй шатарчид, Б ангилалд 2100-аас доош рейтингтэй шатарчид, С ангилалд эмэгтэй шатарчид гэсэн ангиллуудаар зохиогдсон юм. Ингээд миний хувь өөрийн оролцсон Б ангиллын тэмцээний дүнгээ толилуулж байна. Миний хувьд 8 өрөг тоглосноос 4 хожил авсан билээ. Ингэснээр 29-р байрт орлоо.
 Дэлгэрэнгүй»
МИАТ-ийн Эйрбас 310 онгоцны их засварын үеэр тус онгоцыг өргөх үед хүчтэй унан далавч нь цөмөрч их хэмжээний хохирол учирсан тухай мэдээлж байсан. Энэ ослын буруутан нь МИАТ-ийн техник хариуцсан ерөнхий менежер Ё.Энхтөр гэж  тус компанийн удирдлагууд үзсэн. Ингээд түүнийг албан тушаалаас нь халах шийдвэр гаргажээ. Гэтэл Ё.Энхтөр өнөөдөр УБ-аас Сөүл болон Бээжингийн чиглэлд нисэх байсан онгоцнуудад нисэх зөвшөөрөл олгоогүй юм байна. Шуудхан хэлэхэд барьцаалсан гэсэн үг. Яагаад ийм байдал үүсгэх болсноо сэтгүүлчдэд тайлбарлалаа. 

 Дэлгэрэнгүй»
Өмнөговь аймагт авто осол болж таван хүн гэмтэж, нэг хүн нь хавчуулагдан дарагдсанаас болоод бие нь гурав хуваагдан толгой нь олдохгүй байгаа гэх мэдээлэл өчигдөр үдээс хойш манай сайтад ирсэн. Мэдээллийн мөрөөр Онцгой байдлын газраас тодруулахад “Ямар ч осол болоогүй” гэв. Мөн аймгийн Онцгой байдлын газраас асуухад “Осол болоогүй. Тайван байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин өчигдөр 20.00 цагийн орчимд Өмнөговь аймгаас осолд орсон хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нисдэг тэргээр буулгалаа. Ингэхдээ хүнд өвчтөн авчирсан учир замын хөдөлгөөнийг түр хааж байгаад хохирогчийг эмнэлэгт оруулсан байна. Энэ хэрэг өчигдөр өглөө 09.00 цагийн үед Цогтцэций сумын нутагт болжээ. Хохирогчийг Б.Мөнхбаяр гэдэг, 49 настай нэгэн. Зам, барилгын хувийн компанид ажилладаг байна. Осол гарах үед тэрбээр краны дэргэд зогсож, ивээс хийх гэж байгаад кранд даруулсан ажээ. 
 Дэлгэрэнгүй»

Ялзрал

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Баасан
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан www.baabar.mn-д Ялзрал нэртэй нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэл нь эрхэм уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ. Үнэхээр манай улсад авилга, хээл хахууль газар авсан нь хэнд ч ойлгомжтой. Гагцхүү хүмүүс энэ байдлаас гарахыг эрмэлзэх нь чухал юм.
 Дэлгэрэнгүй»
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордыг ашиглалтад оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай дөнгөж сая ЭБЭХ-ний сайд Д.Зоригт мэдээлэл хийсэн юм. 

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ оны гуравдугаар сараас бүрэлдэхүүнээ шинэчлэн, эрчимтэй ажиллан Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний /ХОГ/ төслийг боловсруулж дуусгажээ. 

 Дэлгэрэнгүй»

МУГТ, Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв тулаан хийнэ

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Баасан
Мэргэжлийн боксын дэлхийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв ирэх сарын 4-ний өдөр Английн Лондон хотод ээлжит халз тулаанаа хийх гэж байна. 
 Дэлгэрэнгүй»

Шри Шри Үйлийн үр – Хайр – Амьдрал

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Баасан
Ертөнц мөн чанараараа дхарма, карма, према, гьяна гэсэн дөрвөн төрөлд хуваагддаг. "Дхарма"-г байгаль, төрх гэсэн утга агуулдаг. Бүхий л ертөнц амьтай, амьгүй юмс, бодисоос бүтдэг. Сармагчин өөрийн төрх, мөн чанартай. Хүмүүн төрөлхтөн өөрийн төрх, мөн чанартай. Төмөрлөг мөн нэгэн адил, түүн дотроо хөнгөн цагаан, зэс бүгд өөр өөрийн өвөрмөц чанартай. Амьд байгаль, амьд оршихуй, юмсыг бид Дкарма гэж нэрлэдэг.
Өгөгдсөн төрхөөс ангид уг юмс, бодит амьдралаас үүсч буй үйлдэл, үйлийг бид үйлийн үр гэдэг.
 Дэлгэрэнгүй»
Монгол Улсын хөгжлийн цөм, оюуны уурхай болсон оюутан залуучууд тав тухтай орчинд суралцаж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох учиртай.

Тэдний суралцах орчин, шаардлагыг хангасан оюутны хотхон байгуулах бүтээн байгуулалтын ажлыг энэ зун эхлүүлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд, ажлын хэсгийн дарга С.Батболд холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх ажлыг удирдах ажлын хэсгийн хурал 2010-05-20-нд Төрийн ордонд боллоо.

МУИС, ШУТИС, СУИС, Боловсролын их сургууль, Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийг Их сургуулиудын нэгдсэн хотхонд төвлөрүүлж, хотхоныг Улаанбаатар хотоос 40 гаруй км хол орших Налайх дүүргийн зүүн хэсэг, “Шивэрт”-ийн хөндийд байршуулах хувилбар дээр ажлын хэсэг тогтлоо. Хотхон байгуулах газар нь 1000 гаруй га бөгөөд  ойр орчинд нь газар олгохгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярт үүрэг болгов.

Хотхоныг оюуны дагавар хот байдлаар байгуулах хувилбарыг  ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм. Ингэхдээ “ШУТИС, мэдээлэл технологийн сургууль, аж ахуйн нэгжүүдийг “Цахиурын хөндий”-д багтаах асуудлыг хамтад нь шийдэхийн чухлыг онцоллоо.

Оюутны хотхон байгуулах нь нэг талаасаа залуучуудын сурах орчныг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг давхар шийдэх давуу талтайг  Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэл, төвлөрөл саарна, нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах орчин сайжирна гэж үзэж байна.

Өнөөдөр, оюутнуудын нийтийн тээврийн зардалд нийслэлийн төсвөөс жилд 18-20 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд хотхоны асуудал шийдэгдсэнээр хот энэ хөрөнгөө хөгжлийн бусад зүйлд зарцуулах боломж бүрдэх юм.

Улсын их, дээд сургуулиудыг нэгтгэн оюутны хотхонд төвлөрүүлэхээс гадна хувийн их, дээд сургуулийн Оюутны хотхоны байршил, газрын асуудал энэ хурлаар мөн хөндөгдлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Улсын их, дээд сургуулийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хувийн томоохон сургуулиуд санаачилгаараа нэгдэх, үйл ажиллагаагаа чанаржуулах бодлого явуулбал төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Хувийн сургуулиуд 5-10 мянган оюутан нэгтгэж чадсан тохиолдолд хотхоны газрын асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ асуудлыг хамтад нь судалж, холбогдох байгууллагууд, хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбоод, удирдлагуудтай уулзаж ярилцан, саналыг нь сонсох хэрэгтэй” гэлээ.
 Дэлгэрэнгүй»